ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА /ЖЕНДЭРИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ/-ИЙН ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАЖ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг бэлтгэх хүрээнд яамдын жендэрийн салбар зөвлөлтэй уулзалт зохион байгуулах, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцах, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор 14 яамдын “Жендэрийн салбар зөвлөл”-тэй уулзалт зохион байгуулж эхэллээ.
Хуваарийн дагуу 10 дугаар сарын 12-ны өдрөөс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас эхэллээ.
Салбарын үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэгт Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний статистикийн хорооноос холбогдох албан хаагчид ажиллаж байна.
Салбарын хүрээнд “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахаар талууд санал солилцож, Ажлын хэсгийн гишүүд холбогдох санал, зөвлөмжийг өгч ажиллаа.