ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ, СОЁЛЫН ЯАМДУУДЫН ЖЕНДЭРИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАЖ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

ЖЭТБХтХууль, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцах, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Барилга, хот байгуулалтын яам, Соёлын яамдуудын жендэрийн салбар зөвлөлтэй 10 дугаар сарын 30-ны өдөр уулзалт зохион байгууллаа. Тус яамдын жендэрийн салбар зөвлөлтэй уулзах уулзалтад хамтарсан ажлын хэсэг оролцлоо.
Энэхүү уулзалтаар Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Жендэрийн салбар зөвлөлд холбогдох дараах асуудлаар зөвлөмж өгч ажиллаа. Үүнд:
1. Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварын үнэлгээг хийж байгаа бөгөөд үнэлгээний үр дүнг салбар тус бүрээр ирэх 11 дүгээр сард танилцуулж ажиллана;
2. 2021 онд ЖЭТБХтХуулийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг, мөн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны үр дүнгийн талаар УИХ-д Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга тайлагнах тул холбогдох салбарууд үйл ажиллагааны хэрэгжилтийн тайлангаа цаг хугацаанд нь чанартай боловсруулж ЖҮХороонд хүргүүлж ажиллах;
3. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн тайлангийн захиргааны статистикийн мэдээний маягтыг албан ёсоор 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/50 дугаар тушаалаар батлуулсан тул холбогдох мэдээгээ хуваарьт хугацааны дагуу хүргүүлж ажиллахад анхаарах;
4. ЖЭТБХтХууль,Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд “Төрийн албаны удирдах албан тушаалтанд зориулсан жендэрийн цахим сургалт”-ын модулийг Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн Үндэсний Комисстой зөвшилцөн боловсруулсан бөгөөд дээрх яамдуудын нийт удирдах албан тушаалтан болон харьяа агентлагийн удирдах ажилтнуудыг тус сургалтад хамруулах мөн түүнчлэн салбарын бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд удирдлагын манлайлал чухал үүрэгтэй тул удирдах түвшинд жендэрийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх үүднээс цаашид зохион байгуулагдах сургалтанд бүрэн хамруулах;
5. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам; Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам; Барилга, хот байгуулалтын яам, Соёлын яамдуудын салбарын хүйсээр ангилсан статистикийг хүртээмжтэй болгох;
6. ЖЭТБХтХуулийн 11.4-т заасны дагуу Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Жендэрийн үндэсний хорооноос санаачлан боловсруулж буй “Ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, түүнтэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлэхэд баримтлах жишиг зааварчилгааг” тус яамны түүний нийт харъяа агентлагууд Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмандаа тусгаж ажиллах;
7. “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2020-2022)”-ний хэрэгжилтэд анхаарч ажиллахаас гадна яамдууд салбарын хүрээнд “Байгууллагын эрүүл мэндийн үзлэг”-ийг хөдөлмөрийн дотоод журамд тусгах замаар эрэгтэй, эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр хамруулах;
8. ТЖАХ-ийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгууллагын болон өөрийн харьяалах агентлагийн дарга нартайгаа байгуулахдаа Жендэрийн эрх тэгш байдлыг хангаж ажиллах талаар холбогдох ажлуудыг тусгуулж батлуулах талаар анхаарч ажиллахыг зөвлөлөө.
1. Тус уулзалтаар ХХААХҮ-ийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлогыг эхний үе шат 2018-2021, хоёр дахь үе шат 2022-2025 хэрэгжүүлэх юм. Мөн ХХААХҮ яам нь 2019 онд ЖДҮС-аас зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх эргэн төлүүлэх, хяналт тавих журмын хүрээнд хүйсээр ангилсан судалгааг хийж ажилласан байна. Цаашид ч тус яам нь салбарын хүйсээр ангилсан статистик мэдээллийг өргөжүүлж ажиллах талаар анхаарч ажиллахаа ажлын хэсэгт тайлагналаа. Хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр салбар бүрт анхаарч ажиллах зөвлөмжиндөө “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай” НҮБ-ын тогтоолыг хэрэгжүүлэхэд ХХААХҮЯам бусад салбарын уялдааг хангаж ажиллахыг зөвлөлөө. Тус яам нь 2021 оны урьдчилсан байдлаар ЖДҮ болон мал аж ахуй, газар тариалангийн өрхийн үйлдвэрлэлийг дэмжих бодлого, үйл ажиллагаанд жендэрийн дүн шинжилгээ хийж салбар дахь жендэрийн нөхцөл байдалд мониторинг хийхэд шаардагдах үзүүлэлтүүдийг салбарын үйл ажиллагааны чиглэл бүрээр гаргаж ҮСХ-ны мэдээллийн тогтолцоотой уялдуулах, ХХААХҮ-ийн сайд, Аймгийн Засаг дарга нар, байгууллагын удирдлагуудтай байгуулах үр дүнгийн гэрээнд салбарын жендэрийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах талаар мэдээлэл өглөө.2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамын хувьд жендэрийн талаар баримтлах бодлогыг 2020 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт нь 84,7 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд тухайлбал онцлох ажлын хувьд тус яам нь Аж ахуйн нэгж, байгууллагад хүчирхийлэл, түүний дотор ажлын байр дахь бэлгийн дарамт гарахаас сэргийлэх, хохирогчийн хүсэлт, гомдлыг ажил олгогчийн зүгээс шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын төсөлд иргэнийг ажилд авах болон хөдөлмөрийн харилцаа үүсэхээс дуусгавар болгох үе шатанд хүйс, эрүүл мэндийн байдал, жирэмсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, гадаад төрх зэрэг нөхцөлөөр бодит болон бодит бус мэдээлэлд үндэслэн шууд болон шууд бусаар ялгаварлах, эсхүл хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглосон зохицуулалтыг тусгахаар ажиллаж байгаа талаар танилцууллаа.3. Барилга, хот байгуулалтын салбарт жендэрийн талаар баримтлах бодлогоо 2018-2025 онуудад үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг нэвтрүүлэх, төрийн бодлого, хот суурин, барилга байгууламж, бүтээгдэхүүн, үйлчилгээг жендэрийн мэдрэмжтэй төлөвлөх, бүтээн байгуулах үндэсний чадавхийг бэхжүүлэх чиглэлд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс гадна салбарын ажилтнуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг жендэрийн мэдрэмжтэй бодлого, үйл ажиллагаагаар дэмжиж мөн жендэрт сууриласан хүчирхийлэл дарамтаас ангид байх үзэл санааг сурталчлах, сургалт, мэдээллийг түгээхээр ажиллахаар төлөвлөсөн байна. Мөн түүнчлэн БХБ-ын сайд 21 аймгийн Засаг дарга, НЗД-тай байгуулсан 2020 оны гэрээнд “Салбарын хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, чиглэлийг баримтлан зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг үйл ажиллагааг явуулж, Барилга, хот байгуулалтын салбарт жендэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлж, тайлагнах” асуудлыг тусган хэрэгжүүлж ажиллах чиглэлийг өгчээ.4. Шинээр байгуулагдсан Соёлын яам нь Жендэрийн салбар зөвлөлөө 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/103 дугаар тушаалаар байгуулж салбар зөвлөлийн анхны хурлаа 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хийжээ. Соёлын яам нь “соёл урлагийн салбарын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхалтыг арилгах жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх”-ээр зорьж ажиллахаа ажлын хэсэгт танилцууллаа. Мөн Жендэрийн ялгаварлан гадуурхалт, соёлын ялгаварлыг арилгах зорилгоор соёл, урлагийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Соёлын цаг” аяны хүрээнд нөлөөлөл үзүүлэхээр ажиллах талаар танилцууллаа. Цаашид тус яам нь Соёлын салбарын жендэрийн талаарх баримтлах бодлогыг боловсруулж, батлуулахаас гадна хүйсээр ангилсан мэдээллийн сан бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд соёл, урлагийн үйлчилгээний хүртээмжтэй байдлыг арилгах, жендэрийн ялгаварлан гадуурхалтыг арилгах зорилгоор хүүхдийн контент бэлтгэж, бага наснаас нь төлөвшүүлэх, соёл гэгээрэл болон соёл, урлагийн нөлөөллийн ажлууд, салбарын баримтлах бодлого, стратеги төлөвлөгөөг жендэрийн мэдрэмжтэй болгох, хүйсээр ялгаварласан хэвшмэл ойлголтыг багасгахад чиглэсэн тодорхой үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.