"Монгол улс дахь хөгжлийн түншлэгчдийн 3 дахь уулзалт"-ыг зохион байгууллаа.

Жендэрийн үндэсний хороо "Монгол улс дахь хөгжлийн түншлэгчдийн уулзалт"-ыг 11 дүгээр сарын 05-ны өдөр Гадаад харилцааны яамтай хамтран тус яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа.
Монгол улс дахь хөгжлийн түншлэгчдийн уулзалтыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатар нар нээж үг хэллээ. Тус уулзалтад БНХАУ, Европын холбоо, Канад улсуудын Элчин сайд нар, АНУ, Австрали, ОХУ-ын элчин сайдын яамдын төлөөлөгчид мөн НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгчид болон холбогдох төлөөллүүд оролцлоо.
Уулзалтын үеэр ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр “ЖҮХ-ны 2020 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, МУЗГ-ын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан жендэрийн зорилтууд” сэдвээр, ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны явц, үр дүнгийн мэдээг албан ёсны статистик мэдээ болгох нь” сэдвээр, МУБИС-ийн багш, доктор, дэд профессор С.Түмэндэлгэр “Салбарын болон орон нутгийн бодлого, хөтөлбөрт оролцооны хяналт-шинжилгээ, үнэлээ хийх аргачлал” сэдвээр тус тус илтгэл, мэдээлэл танилцуулж уулзалтад оролцогчидтой санал солилцож цаашид харилцан уялдаатай хамтран ажиллахаар боллоо.