ХҮНИЙ ЭРХИЙН ОЛОН УЛСЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталснаар жил бүрийн энэ өдрийг Хүний эрхийн олон улсын өдөр болгон дэлхий нийтээр уламжлал болгон тэмдэглэж ирсэн. НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газраас 2020 онд Хүний эрхийн олон улсын өдрийг "Цар тахлыг даван туулах нь: Хүний эрхийн төлөө нэгдэцгээе" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг улс орнуудад уриалсан байна.