“НИЙГМИЙН АЖИЛ БА ЖЕНДЭР” ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ ЦАХИМ СУРГАЛТ

Жендэрийн эрх тэгш байдал, жендэрийн түүх, онол, үзэл баримтлал, жендэрт суурилсан хүчирхийллийн үед үзүүлэх нийгмийн ажлын үйлчилгээ, жендэрийн мэдрэмжтэй нийгмийн ажлын практикийн асуудлаар нийгмийн ажилтан бэлтгэдэг их, дээд сургуулийн багш нарт зориулсан чадавхыг хөгжүүлэх зорилгоор цахим сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтыг нээж НҮБХАС-ын Жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Оюун үг хэлэв.
Сургалтын агуулга:
•“Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ тэргүүн Г.Ганбаясах: Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдээлэл
•МУИС-ийн ШУС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн багш Б.Нандинцэцэг: Жендэр ба хөгжил
•МУИС-ийн ШУС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн багш Т.Бүрэнжаргал: Жендэр ба феминизмийн үүсэл, хөгжил
•МУБИС-ийн Боловсрол, судлал сургуулийн нийгмийн ажилтан тэнхимийн багш Б.Мягмарсүрэн: Жендэрийн онолын үзэл баримтлал
•АШУҮИС –ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан, нийгмийн ухааны тэнхимийн багш С.Хандмаа: Жендэрт суурилсан хүчирхийллийн илрүүлэг, нөхцөл байдлын үнэлгээ, үйлчилгээ, Хүйс ба жендэрийн ялгаа, жендэрийн хэвшмэл ойлголт