"Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн Удирдах хорооны ээлжит хурал боллоо

Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн 2 дахь шат 2020-2023 онд хэрэгжинэ.

Тус төслийн зорилго нь  хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үндэсний чадавхыг бэхжүүлэх замаар жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийг бууруулах юм.

Өнөөдрийн хуралд төслийн Удирдах хорооны гишүүдээс гадна төслийн мэргэжлийн багийн гишүүд оролцож 2020 оны 4 дүгээр улирлын төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлж, 2021 оны ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэн батлав.

Жендэрийн үндэсний хороо нь тус төслийн хүрээнд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах, төрийн албан хаагчдыг үе шаттай сургах, сургагч багш бэлтгэх,  ЖСХ/ГБХ-тэй тэмцэхэд эрэгтэйчүүд, хөвгүүдийг татан оролцуулах зэрэг чиглэлээр холбогдох талуудтай хамтран ажиллахаар төлөвлөөд байна.