“ЖЕНДЭРИЙН ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТААС СЭРГИЙЛЭХ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ” цахим цуврал хэлэлцүүлэг

“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан жендэр, жендэрт суурилсан хүчирхийлэл түүнээс урьдчилан сэргийлэх, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах хүрээнд “Жендэрийн ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” цахим цуврал хэлэлцүүлгийг 2021 оны 3-р сарын 4, 5-нд зохион байгуулах гэж байна.
3-р сарын 4-нд 11:00-13:10 цагт “Жендэрийн эрх тэгш байдлыг хангасан шийдвэр гаргалт” сэдвээр, 3-р сарын 5-нд 14:30-16:50 цагт “Ковид-19 цар тахал хүний эрх ялангуяа охид, эмэгтэйчүүдэд үзүүлж буй нөлөө” сэдвээр тус тус зохион байгуулагдана.
Та бүхэн тус хэлэлцүүлгийг Жендэрийн үндэсний хорооны фэйсбүүк фэйж хуудаснаас хүлээн авч үзээрэй.