“ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАСАН ШИЙДВЭР ГАРГАЛТ” СЭДВЭЭР ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Жендэрийн үндэсний хорооны ажлын албанаас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Жендэрийн ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” цахим цуврал хэлэлцүүлэг “Жендэрийн эрх тэгш байдлыг хангасан шийдвэр гаргалт” сэдвээр 3-р сарын 4-нд 11-13.10 цагийн хооронд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хэлэлцүүлгийг Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр нээж үг хэлэв.
“Монгол Улсын Үндсэн хуулийн цэц түүхэндээ анх удаа жендэрийн эрх тэгш байдлыг хангасан шийдвэр гаргалт товч танилцуулга, түүний ач холбогдол” сэдвээр:
• Р.Мухийт Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн захирал,
• О.Мөнхсайхан МУИС-ийн профессор Хууль зүйн ухааны доктор
“Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо” сэдвээр:
• В.Удвал, Хууль судлал хөгжлийн төв ТББ-ын тэргүүн нар амжилттай хэлэлцүүлэв.
Тус хэлэлцүүлгийг үзэхийг хүсвэл та бүхэн доорх линкээр орж үзнэ үү.
https://bit.ly/388hSCB