СЭТГҮҮЛ ЗҮЙ БА НИЙГМИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БОДЛОГЫН ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖИД ХИЙСЭН ҮНЭЛГЭЭ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Жендэрийн үндэсний хороо, Хэвлэл мэдээллийн зөвлөл хамтран сэтгүүл зүй ба нийгмийн хэвлэл мэдээллийн бодлогын жендэрийн мэдрэмжид хийсэн үнэлгээний зөвлөх багийн ажлын тайлантай танилцах, мөн 2021 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцүүлэх цахим уулзалтыг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийг нээж Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сангийн жендэрийн хөтөлбөрийн зохицуулагч Б.Оюун үг хэлэв.
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа "Олон нийтийн болон нийгмийн мэдээллийн сүлжээгээр гарч байгаа ЖСХ-ийн талаарх мэдээ, мэдээллийн байдал болон редакцын бодлогод үнэлгээ хийх, цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах" зөвлөх үйлчилгээний тайланг танилцуулж мөн “Жендэрийн мэдрэмжтэй мэдээллийг сурвалжлах редакцын бодлого боловсруулах удирдамж боловсруулах” зөвлөх багийн ажлын удирдамж, ажиллах төлөвлөгөөг танилцууллаа.
Хэлэлцүүлэгт Хэвлэл мэдээллийн зөвлөл болон Хэвлэл мэдээллийн, байгууллагуудын төлөөллүүд, сэтгүүл зүйн багш нар оролцож оролцогчид тус хоёр танилцуулгын талаар санал хүсэлт болоод цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар саналаа хуваалцав.
Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр хаалтын үгэндээ хэвлэл мэдээллийн зөвлөлийн дэргэд жендэрийн мэдрэмжтэй сэтгүүлчдийн бүлэг байгуулж урт хугацаанд тогтвортой хамтран ажиллаж, нийт иргэдийг соён гэгээрүүрэх,жендэрийн хэвшмэл ойлголтын тухай мэдлэгтэй болгох тал дээр анхаарч ажиллахыг нийт сэтгүүлчдэд уриаллаа.