ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДАГАВРЫН ҮНЭЛГЭЭГ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 4

Хорооны Ажлын албанаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрт тусгагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийх ажлыг Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэг болон “Эм Эм Си Жи” ХХК-тай хамтран 2020 оны 6 дугаар сараас 2021 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг танилцуулах цахим хэлэлцүүлгийг нээж Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр үг хэлж. Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Тагнуулын ерөнхий газар, Харилцаа холбоо мэдээллийн технологийн
газар, Үндэсний хөгжлийн газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Удирдлагын академи, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Стандарт хэмжил зүйн газрын холбогдох албан хаагчид оролцов.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтын хэрэгжилтийн үнэлгээ, санал зөвлөмжийн талаарх танилцуулгыг “Эм Эм Си Жи” ХХК-ийн Судалгаа хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн танилцууллаа.