ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДАГАВРЫН ҮНЭЛГЭЭГ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 6

Хорооны Ажлын албанаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрт тусгагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийх ажлыг Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэг болон “Эм Эм Си Жи” ХХК-тай хамтран 2020 оны 6 дугаар сараас 2021 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг танилцуулах цахим хэлэлцүүлгийг нээж Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр үг хэлж. Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэлийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб Интернэшнл ТББ, болон хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч нар оролцов.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн Соёл, боловсролын салбар дахь жендэрийн эрх тэгш байдлын баталгааны хэрэгжилтийн нөхцөл байдлын үнэлгээ, санал зөвлөмжийн талаарх танилцуулгыг ЖҮХ-ны дэргэдэх эрдэмтэн судлаачдын бүлгийн гишүүн, доктор А.Солонго танилцуулж “Эм Эм Си Жи” ХХК-ний Судалгаа хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн нэмэлт тайлбар өглөө.