ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДАГАВРЫН ҮНЭЛГЭЭГ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 7

Хорооны Ажлын албанаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрт тусгагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийх ажлыг Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэг болон “Эм Эм Си Жи” ХХК-тай хамтран 2020 оны 6 дугаар сараас 2021 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг танилцуулах цахим хэлэлцүүлгийг нээж Жендэрийн үндэсний хорооны Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Батцэцэг үг хэлж. Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх агентлаг, газрын холбогдох албан хаагчид оролцов.
Тус хэлэлцүүлгээр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн Боловсролын салбар дахь жендэрийн эрх тэгш байдлын баталгааны хэрэгжилтийн нөхцөл байдлын үнэлгээ, санал зөвлөмжийн талаарх танилцуулгыг Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх эрдэмтэн судлаачдын бүлгийн гишүүн доктор, профессор А.Солонго танилцуулж Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Б.Онон нэмэлт мэдээлэл өглөө.