ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДАГАВРЫН ҮНЭЛГЭЭГ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 11

Хорооны Ажлын албанаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрт тусгагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийх ажлыг Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэг болон “Эм Эм Си Жи” ХХК-тай хамтран 2020 оны 6 дугаар сараас 2021 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг танилцуулах цахим хэлэлцүүлгийг нээж Жендэрийн үндэсний хорооны Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Батцэцэг үг хэлж Жендэрийн үндэсний хорооны гишүүн байгууллага, Хүний эрх, жендэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд оролцов.

Тус хэлэлцүүлгээр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад олон нийтийн байгууллагын оролцооны хэрэгжилтийн нөхцөл байдлын үнэлгээ, санал зөвлөмжийн талаарх танилцуулгыг Жендэрийн үндэсний шинжээч Ж.Занаа, Жендэрийн үндэсний зөвлөх Д.Сүхжаргалмаа нар танилцуулж “Эм Эм Си Жи” ХХК-ний Судалгаа хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн нэмэлт мэдээлэл өглөө.