ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ БА ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОРОЛЦОО

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ БА ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОРОЛЦОО сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр амжилттай бол өндөрлөлөө.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жендэр, түүнд суурилсан ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчил зэргийг үл тэвчих, нийгэм дэх хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөхөд оюутан, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой уг арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Жендэрийн консорциумаас зохион байгуулсан юм.

hrikZ73vLeEoA7b.jpg

Уг хуралд нийгмийн салбарын их дээд сургуулиудын 30 гаруй шилдэг илтгэгчид оролцлоо. Арга хэмжээнд ХНХЯ-ны төлөөллүүд, олон улсын байгууллагын төлөөллүүд болон оюутан залуус оролцож шилдгүүдээ тодрууллаа.