"МОНГОЛ УЛС ДАХЬ ХӨГЖЛИЙН ТҮНШЛЭГЧДИЙН 4 ДЭХ УУЛЗАЛТ"-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Уулзалтыг нээж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Ерөнхий сайдын зөвлөх Л.Цэдэвсүрэн нар үг хэллээ.
Тус уулзалтад Монгол Улсад суугаа Америк Улсын элчин сайд Майкл Стэнли, Австрали Улсын элчин сайд Дэвид Мэтью, Нэгдсэн үндэстний байгууллагын суурин төлөөлөгч Тапан Мишра, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Каори Ишикава, зэрэг элчин сайд болон олон улсын байгууллагын төлөөллүүд оролцов.
Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны 2021 оны 1-р улиралд хэрэгжүүлсэн онцлох ажлуудыг жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр танилцуулж, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг “Эм Эм Си Жи” ХХК-ний судалгаа хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн танилцууллаа.