Нью Йорк хотноо болж буй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн Аж Байдлын Комиссын 61 дүгээр чуулганд

Нью Йорк хотноо болж буй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн Аж Байдлын Комиссын 61 дүгээр чуулганд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд миний бие “Охид, эмэгтэйчүүдийн асуудлаарх Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, сорилт бэрхшээлүүд” сэдвээр илтгэл тавьж оролцож байна.

yNnIDnd1HUvrw16.jpg

Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр батлагдаад хоёр жил болж, улс орнууд жендэрийн холбогдолтой зорилтуудын төлөвлөлт, хэрэгжилтэд шилжээд байгаа энэ үед 58 дугаар чуулганы Төгсгөлийн баримт бичиг “Охид, эмэгтэйчүүдийн асуудлаарх Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, сорилт
бэрхшээлүүд”-ийн хэрэгжилтийг хэлэлцэн, Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтэд тусгах нь цаг үеэ олсон явдал гэж НҮБ-Эмэгтэйчүүд байгууллага үзэж байна.