“ТӨВ АЗИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮД ХӨТӨЛБӨР” ТӨСЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны “Төв Азийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хөтөлбөр” төсөл нь Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг сайжруулахад үзүүлэх, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх, санхүүгийн оролцоо, эдийн засгийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэгдэж байна.
Тус төслийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлэх хүрээнд олон талт түншлэлд суурилсан Удирдах зөвлөлийг Монгол Улсын Жендэрийн үндэсний хорооны 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор байгуулсан бөгөөд анхдугаар хуралдааныг зохион байгууллаа.
Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Удирдах зөвлөлийн дарга А.Ариунзаяа, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ноён Ханнес Такач болон бусад Удирдах зөвлөлийн гишүүд оролцож цаашдын үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөгө баталлаа.