АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” (2020-2022)-ний хэрэгжилтийг хангах талаар арга зүйн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна.
Ажлын албаны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус агентлагийн ажилтнуудад “Монгол эрчүүдийн өнөөгийн байдал сэдэв”-ийн хүрээнд мэдээлэл хийлээ. Түүнчлэн Дэлхийн банкны хамтран гүйцэтгэсэн “Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүтэй байдалд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох чанарын судалгааны тайлан”-г танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.