ХОРООНЫ ГИШҮҮН ТББ, ИНБ-УУД ЦАХИМ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Азийн Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техникийн туслалцааны төслийн хүрээнд Хорооны гишүүн ТББ, ИНБ-уудын төлөөллүүдэд “Оролцооны хяналт шинжилгээ, үнэлгээ”-г хийж гүйцэтгэх чадавх бэхжүүлэх сургалт зохион байгуулагдаа.
Сургалтад Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын эрэгтэйчүүдийн холбоо, МАОЭНХ, МНУХ, Монфемнет үндэсний сүлжээ, ХЭҮТ, Хараат бус судалгааны хүрээлэн, Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК, Эс Ай Си Эй ХХК, ЖҮХ-ны дэргэдэх шинжээчдийн бүлгийн гишүүд бүхий 20 гаруй төлөөлөл хамрагдлаа.
Чадавх бэхжүүлэх сургалтаар Хорооны дэргэдэх Эрдэмтэн судлаачдын бүлгийн гишүүд жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, хөтөлбөрт оролцооны хяналт шинжилгээ, үнэлгээ хийх аргачлалын талаарх холбогдох мэдээ мэдээллийг хүргэж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.