АЖЛЫН АЛБАНЫ 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Ажлын алба нь 2021 оны хагас жилийн ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа хийлээ. 2021 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр /2017-2021/ болон бусад хуулиар олгосон нийтлэг чиг үүргийн хүрээнд 13 зорилт, 80 үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Үүнээс 2021 оны эхний хагас жилд 13 зорилтын хүрээнд 70 үйл ажиллагааг төлөвлөсөн нь тухайн жилийн нийт төлөвлөсөн арга хэмжээний 87% хувь бөгөөд хэрэгжилт дунджаар 52.2 хувийн гүйцэтгэлтэй байна.
2020 оны эхний хагас жилд хэрэгжүүлсэн ажлуудаас онцолбол:
1. Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөг даван туулахад эмэгтэйчүүд, охидод туслах ТББ-уудын шинэ санаа, санаачлагыг дэмжих хөтөлбөрийг зарлаж 10 ТББ-д тус бүр 8,000,000 сая төгрөгийн тэтгэлэг олголоо.
2. Өмнөговь, Ховд, Булган, Дорнод, Баянхонгор аймгийн жендэрийн дэд хөтөлбөрт Оролцоонд суурилсан хяналт шинжилгээ үнэлгээ хийж, үр дүнг танилцууллаа.
3. Ковид-19 цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний 5 төвд нийт 10 сая төгрөгийн өртөг бүхий ариутгалын тусламж үзүүллээ.
4. Жендэрийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх “Хүндлэлд хүйс хамааралгүй” үндэсний аян, ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг “Би байна”, Монгол цэргийн өдрийн хүрээнд “Би жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг байна” нөлөөллийн аянуудыг амжилттай зохион байгууллаа.
5. ЖЭТБХтХуулийн үр дагаврын үнэлгээг үндэсний хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, ОУ-ын байгууллагын 910 удирдах, гүйцэтгэх албан тушаалтнуудад танилцууллаа.
6. “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн амьжиргааг дээшлүүлэх” судалгааг хийж гүйцэтгэх тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж, таван судлаачид нийтдээ 12.500 ам.долларын тэтгэлгийг олгосон. Дээрх судалгааны үр дүнг “Үндэсний симпозиум”-аар цахимаар олон нийтэд нээлттэйгээр танилцуулж, хэлэлцүүллээ.
7. “Залуу эрэгтэй, эмэгтэй малчдын амьдрал ахуй дахь жендэрийн дүн шинжилгээ” судалгааг Дорнод, Сэлэнгэ, Увс, Ховд, Өмнөговь, Өвөрхангай аймгийн нийт 928 малчдыг хамруулан хийж, судалгааны үр дүн, зөвлөмжийг цахимаар бүх талын 270 орчим төлөөллийн оролцоотойгоор танилцуулан хэлэлцүүллээ.
8. Жендэрийн үндэсний сургагч багшаар төрийн байгууллагын жендэрийн асуудал хариуцсан 50 мэргэжилтэнг шинээр бэлтгэлээ.
9. БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-ын санхүүжилтээр МУ-д 2021-2024 онд хэрэгжүүлэх “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хамтран хэрэгжүүлэгч бөгөөд оны эхэнд төслийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.
10. Монгол Улс эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг бэхжүүлэх, хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгждэг “Төв Азийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хөтөлбөр” төсөлд хамрагдлаа. Төслийг МУ-д амжилттай хэрэгжүүлэх хүрээнд олон талт түншлэлд суурилсан Удирдах зөвлөлийг Хорооны 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор байгууллаа.
Эхний хагас жилийн байдлаар 15 сургалт, семинарыг зохион байгуулж, 1916 /830 эрэгтэй, 1086 эмэгтэй/ төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчдад жендэрийн талаарх мэдээллийг хүргэсэн. Түүнчлэн 182 албан бичгийг хүлээн авч шийдвэрлэн, 107 албан бичгийг холбогдох байгууллагуудад хүргүүлж ажиллаа.
Хорооны албан ёсны цахим хуудас болон фэйсбүүк хуудсанд давтагдсан тоогоор 228 удаагийн мэдээлэл, видео контент, зурагт хуудас нийтлэгдсэн байна. Үүнээс фэйсбүүк хуудсаар түгээгдсэн мэдээлэл 987,024 хүнд хүрч, 2619 хүн хуваалцсан байна. Энэ хугацаанд цахим хуудасны дагагчийн тоо 3500-аар нэмэгдэж, Хороо болон түншлэгчдийн зүгээс нийт 20 гаруй удаа хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч ЖЭТБХ үйл явцыг олон нийтэд мэдээлсэн байна.
ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА