ХНХЯ, АХБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа "Салбар, орон нутгийн жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт"...

ХНХЯ, АХБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа "Салбар, орон нутгийн жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт" техникийн туслалцааны төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлыг эхлүүлэх сургалт семинарын арга хэмжээ өнөөдөр Сэлэнгэ аймгийн ЗДТГ-т эхэлж, амжилттай үргэлжилж байна.

evKj0PDOSjdK6k5.jpg

Энэхүү арга хэмжээнд ХНХЯ-ны ЖҮХ-ны ажлын албаны дарга Т.Энхбаяр, аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил болон тус аймгийн жендэрийн салбар хороо, аймгийн жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн гишүүд, хэлтэс агентлагийн дарга, мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцлоо. Жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд АХБ-ны ТТ-ны төслийн жендэрийн зөвлөх баг болон ЖҮХ-ны ажлын алба тус аймагт 5 өдөр ажиллах юм.