УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ-ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТАГ”, ХӨВСГӨЛ АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЛОО.

Хөвсгөл аймгийн ЗДТГ, НҮБ-ын хүүхдийн сантай хамтран энэ сарын 22-23 өдрүүдэд Мөрөн суманд зохион байгуулагдсан аймгийн удирдах ажилтны зөлөгөөнд “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр /2017-2021/”-ийг танилцуулж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар мэдээлэл хийлээ.

Coahvo2AG9Q4YaZ.jpg

Удирдах ажилтны зөвлөгөөнд аймгийн ЗДТГ, харъяа агентлагууд, сумдын засаг дарга, ИТХ-ын дарга нийт 280 удирдах ажилтан, албан хаагчид оролцсон бөгөөд аймгийн удирдлагуудын жендэрийн талаарх ойлголт, хандлагыг бэхжүүлэх, цаашид хууль, хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахад удирдлагын дэмжлэг, туслалцаа ихээхэн хувь нэмэр оруулахыг онцлон тэмдэглэлээ. Мөн аймгийн Засаг дарга Л.Ганболдтой уулзаж үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаар ярилцлаа.