“ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ТАНИЛЦУУЛАХ БҮСИЙН ФОРУМЫГ АРХАНГАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг танилцуулах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд салбар дундын хамтын ажиллагаа, оролцоог хангах зорилготой Бүсийн форумыг Архангай аймагт зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр нар илтгэл тавьж, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай төсвийг орон нутгийн төсөвт суулгах асуудлаар орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

AJlOrzAs6hYRD7I.jpg

Мөн форумд Архангай, Баянхонгор, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн жендэрийн салбар хорооны гишүүд, асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцож, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг нэвтрүүлэх талаар 2017 онд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, анхаарах асуудлууд сэдвээр тус бүр танилцуулга хийж хэлэлцүүлсэн юм.

2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр.