Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр /2017-2021/-ийг төрийн бус байгууллагуудад танилцууллаа.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр /2017-2021/-ийг төрийн бус байгууллагуудад танилцууллаа.

ХНХЯ-ны ЖҮХ-ны ажлын алба Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг төрийн бус байгууллагуудад танилцуулах уулзалтыг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” лоо.

soAoGCzVdvil3Ro.jpg

Уулзалтад ЖҮХАА-ны дарга Т.Энхбаяр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг танилцуулж, ЭМЯ, БСШУСЯ, ХЗДХЯ-ны ГХУСАЗЗ, ҮСХ, Монголын Эмэгтэйчүүдийн сан, Охид, залуу эмгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төв, Монфемнет үндэсний сүлжээ, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо зэрэг төр, төрийн бус байгууллагын төлөөллүүд хөтөлбөрийн зорилт тус бүр дээр өөрсдийн хийж хэрэгжүүлж байгаа ажил болон цаашид хамтран ажиллах боломж, чадавхиа тодорхойлсон илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

Мөн уулзалтад оролцогчид ЖЭТБХҮХөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл дээр бүлгээр ажиллаж, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлсон үр дүнтэй арга хэмжээ боллоо.