“ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ТАНИЛЦУУЛАХ БАРУУН БҮСИЙН ФОРУМЫГ УВС АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг танилцуулах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд салбар дундын хамтын ажиллагаа, оролцоог хангах зорилготой Бүсийн форумыг Увс аймгийн Улаангом хотноо зохион байгуулж, төр, төрийн бус байгууллагын 100 орчим ...хүн хамрагдлаа.

SnQhOZ470XVtK7b.jpg

Арга хэмжээний үеэр Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр, ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх нар илтгэл тавьж, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай төсвийг орон нутгийн төсөвт суулгах асуудлаар аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Форумд Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн жендэрийн салбар хорооны гишүүд, асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцож, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг нэвтрүүлэх талаар 2017 онд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, анхаарах асуудлууд сэдвээр танилцуулга хийж хэлэлцүүлсэн.

Форумын үеэр орон нутгийн төрийн албан хаагчдыг чадавхижуулах хүрээнд Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны сайн дурын ажилтан, жендэрийн зөвлөх Андреа Шэский “Хамгаалах байр”, ”Жендэрийн үндсэн ойлголт”, “Хохирогчийг буруутгах нь”, "Ажил, гэр бүлийн тэнцвэрт байдал" сэдвүүдээр сургалт зохион байгуулж, 120 орчим мэргэжилтэнг чадавхижууллаа.

2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр.