“ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ МИНИЙ ДУРАНД” гэрэл зургийн уралдааныг нээлттэй зарлаж байна.

Шагналын сан:
Нэгдүгээр байр – нэг /өргөмжлөл, 2.300.000 төгрөг/
Хоёрдугаар байр – нэг /өргөмжлөл, 1.800.000 төгрөг/
Гуравдугаар байр – нэг /өргөмжлөл, 1.200.000 төгрөг/

Гэрэл зургийн уралдаанд ирүүлэх бүтээл нь:

  • Оролцогч өөрөө авсан, өмнө нийтлэгдээгүй зураг байх
  • Хууль зөрчөөгүй, ёс зүйг чанд баримталсан байх
  • Гэрэл зурагт дүрслэгдсэн хувь хүний эрхийг хамгаалах, зөвшөөрөл авах хариуцлагыг оролцогч хүлээх
  • Жендэрийн тэгш байдлыг нийгэмд төлөвшүүлэхэд чиглэсэн өргөн хүрээний сэдэв, агуулгыг хамарсан, жендэрийн хэвшмэл ойлголтыг халж, үндэсний, салбарын, орон нутгийн жендэрийн бодлогыг дэмжихэд чиглэсэн байх
  • Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалд суурилсан, тулгамдсан асуудлуудыг хөндсөн, шийдвэр гаргагчид болон олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэхэд нөлөөлөхүйц байх
  • Хэвлэмэл – фото цаасан дээр хэвлэсэн А3 хэмжээтэй байх, Дижитал - JPEG форматтай, 1600 болон түүнээс дээш нягтаршилтай байх
  • Бүтээлийн зохиомж, агуулга нь уралдааны сэдэв, зорилгод нийцэх, өгүүлэмж тодорхой, бүтээлч, өвөрмөц санааг дэвшүүлэх болон техникийн өндөр түвшинд авсан байх шаардлагатай.

Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа: 2018 оны Тавдугаар сарын 18-ны 17:00 цаг Бүтээл хүлээн авах хаяг: Хэвлэлийн Хүрээлэнгийн 311 тоот

Алхам 1: Бүтээлийг товч тайлбар, оролцогчийн танилцуулгын хамт албан ёсоор ирүүлэх
Алхам 2: Бүтээлийг зохион байгуулагчид нийгмийн сүлжээнд байршуулж, олон нийтийн саналыг авах
Алхам 3: Шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг бүтээлийг сонгон шалгаруулах

Мэдээллийн дэлгэрэнгүйг www.pressinst.or.mn сайт, 350002 утсаар лавлана уу.

*Уралдаанд шалгарсан бүтээлүүдийг Жендэрийн Үндэсний хорооны цахим хуудаст нийтэлж, олон нийтийн сүлжээнд байршуулна.