ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ОРОЛЦООНД СУУРИЛСАН ЖЕНДЭРИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙГДЛЭЭ

ЖҮХ-ны ажлын алба,болон АХБ-ны техникийн туслалцааны төслийн жендэрийн зөвлөх баг Төв аймагт ажиллаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын оролцоонд суурилсан жендэрийн үнэлгээний семинарыг зохион байгууллаа.

Семинарт 20 гаран салбарын ажилтнууд оролцож, салбарын мэргэжилтнүүд, түншлэгчдийн жендэрийн тэгш байдлын талаарх ойлголтыг нэгтгэж, салбарын жендэрийн бодлогод тусгах асуудал, түүнийг шийдэх арга зам, саад бэрхшээл, нөөц боломжийг семинарын сэдвийн хүрээнд хэлэлцэн тодорхойллоо.

gOLuylHAZbclvNZ.jpg0MmSQkwxIRDnB0C.jpg
Hw8bkPxHk7EJXTh.jpg