“БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАРТ ЖЕНДЭРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ” БОДЛОГЫГ САЛБАРЫН АЛБАН ХААГЧИД, ТҮНШЛЭГЧ ТАЛУУДАД ТАНИЛЦУУЛЖ, ХЭРЭГЖИЛТИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

БХБС-ын жендэрийн бодлогын хэрэгжилтийг эхлүүлэх, бодлогын баримт бичгийн эмхэтгэлийг гардуулж өгөх болон бодлого танилцуулах семинарын үйл ажиллагааг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Барилгын хөгжлийн төвийн хурлын танхимд зохион байгууллаа. Семинарт салбарын төр, төрийн бус байгууллагын 40 орчим төлөөлөл оролцож, бодлогыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Тус салбарын жендэрийн бодлого нь 2025 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжих ба салбарын хөгжлийн бодлогын үйл явцад жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг нэвтрүүлэх үйл ажиллагааны хүрээг тогтоосон дунд хугацааны хөгжлийн баримт бичиг юм.

Амьдралын түвшний ялгаа улам ихэсч, олон соёлын нөлөө хүчтэй болж буй өнөө цаг үед нэг хороолол, нэг орон сууцанд орлогын янз бүрийн түвшний хүмүүс холилдон амьдрах нөхцлийг бүрдүүлэх замаар нийгэм дэх ялгаварлал, шударга бус байдлыг арилгахыг тус бодлоор шийдэхийг зорьсон. Энэхүү бодлого хэрэгжиснээр хот суурин газрын оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдралын орчны жендэрийн мэдрэмжтэй багц үзүүлэлт буюу Амьдралын чанарын суурь стандарт боловсруулагдан, салбарын оролцогч талуудын үйл ажиллагаанд нэвтрэхэд чухал нөлөө үзүүлнэ хэмээн холбогдох талууд үзэж байна.

58ZALlNfba6g5Tb.jpgl30abbGi2QbbjU4.jpg4tCktFQzoJSgpPC.jpg
5RERE60adQNvMMr.jpg