БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЛБАР САЛБАРЫНХАА ОНЦЛОГ, ХЭРЭГЦЭЭНД НИЙЦСЭН ЖЕНДЭРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГОО ТАНИЛЦУУЛЖ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

“Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт жендэрийн талаар баримтлах бодлогл”-ыг танилцуулах, бодлогын хэрэгжилтийг дэмжих семинар 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр БСШУСЯ-ны хурлын танхимд болж, БСШУСЯ, түүний харьяа болон түншлэгч байгууллагын ажилтан, албан хаагчдын төлөөлөл 70 орчим хүн оролцлоо. Семинарт тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Цэдэвсүрэн, ЖҮХ-ны ажлын албаны дарга Т.Энхбаяр, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Нийгмийн хөгжил, жендэрийн асуудал хариуцсан ажилтан Б.Цолмон нар оролцож, жендэрийн бодлогын ач холбогдол, үр нөлөөний талаар санал бодлоо хуваалцлаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт жендэрийн талаар баримтлах бодлогыг 2024 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд энэ нь салбарын хөгжлийн бодлогын үйл явцад жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг нэвтрүүлэх үйл ажиллагааны хүрээг тогтоосон дунд хугацааны хөгжлийн баримт бичиг юм.

Энэхүү бодлого хэрэгжсэнээр салбарын бодлого, үйл ажиллагаа жендэрийн мэдрэмжтэй хэрэгжиж, салбарын оролцогч талуудын өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрэхэд чухал нөлөө үзүүлнэ хэмээн холбогдох талууд үзэж байна.

9lbxQaMQSUv2FVR.jpgw9W0PE6W6281yds.jpg
bSap0RFgCXI7x8N.jpg
JXSXGIV7rrT88cV.jpg6M6VWjl7h1GDYfk.jpgvJVacC1Gaxd7iTy.jpg
9hIMDtYjVu5zKBa.jpg