МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНД ХАМРАГДАХ БАЙГУУЛЛАГА, АГЕНТЛАГИЙН ЖЕНДЭРИЙН СТРАТЕГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ СЕМИНАР БОЛЛОО

Монгол Улсын Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамрагдах байгууллага, агентлагийн жендэрийн стратегийг танилцуулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх семинар 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сангийн яамны Түшээ танхимд болж, Сангийн яам, түүний харьяа болон түншлэгч байгууллагын 50 орчим ажилтан, албан хаагч оролцлоо.

Монгол Улсын Сангийн сайд салбарынхаа онцлог, хэрэгцээнд нийцсэн жендэрийн талаар баримтлах бодлого стратегийг 2016 онд батлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус стратеги нь 2025 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжиж, салбарын хөгжлийн бодлогын үйл явцад жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг нэвтрүүлж, дэмжих юм.

Тус стратегийг боловсруулахад Жендэрийн Үндэсний хорооны ажлын алба, НҮБ-ын Хүн амын сан дэмжлэг үзүүлж ажилласан.

Стратегийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа”техник туслалцааны төслийн дэмжлэгтэй тус стратегийн баримт бичгийг орчуулж, англи, монгол хэл дээр хэвлүүлж, салбарын ажиллагчдад хүргэсний зэрэгцээ энэхүү сургалт семинарыг зохион байгууллаа.

Монгол Улсын Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамрагдах байгууллага, агентлагийн жендэрийн стратеги хэрэгжснээр Сангийн яам, гааль, татварын байгууллагуудын жендэрийн дүн шинжилгээ хийх, бодлого төлөвлөлтөд ашиглах чадавхи бүрдэж, Сангийн сайдын болон зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн үйл явцыг үе шаттайгаар жендэрийн мэдрэмжтэй болно гэж холбогдох талууд үзэж байна.


9bs0JtEeAWLJTPz.jpgRQPAEds3zX6Ht8C.jpgnM1RA5n5VM4knX0.jpgJg6sv30e02b4ZNV.jpgsqf0aYyW1lciMNz.jpg
lFrexMg05AO7PZk.jpg
eoYCkolgGKhmBbm.jpgM9KGRIP4eMS6ToF.jpg
2hsnMXrDhdwvQHg.jpg
9VOgGg5HE6hkbvF.jpgvsqgUMvXzYm5a5c.jpg