Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар жендэрийн талаар баримтлах бодлогоо танилцууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар жендэрийн талаар баримтлах бодлогоо танилцууллаа.

oS9vH1N1xiV3ErM.jpgcPc2kr9ToKWITW1.jpgeem40Q8Zti9PJLs.jpgdnIPuixkVMPyPHB.jpg0TNnx6jIZ8qk1eN.jpgaf1EYarPRZfjzR8.jpgWGjvqNZ4P6ND0Pk.jpg

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлогыг 2025 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд энэ нь тус салбарын бүхий л бодлого, хөтөлбөр, төслүүдэд жендэрийн талаар баримтлах хандлага, анхаарах асуудлыг тодорхойлсон, салбарын тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн баримт бичиг юм.

Тус салбарт жендэрийн талаар баримтлах бодлого нь байгаль орчин, эдийн засаг, нийгмийн харилцан уялдаат хөгжлийн зарчмыг хангахад болон олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарсан нь онцлог юм. Тухайлбал 2002 онд Монгол улсаас санаачлан, өдгөө 2 жил тутам дэлхийн 100 гаруй орны дэмжлэгтэйгээр шинэчлэгдэн батлагдаж буй “Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай НҮБ-ын тогтоол”-ыг хэрэгжүүлэхэд бусад улс оронтой хамтран хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг энэ бодлогод төлөвлөсөн байна.

Өнөөдөр энэхүү бодлогын баримт бичгийг салбарын төлөөлөлд танилцуулж, монгол, ангил хэл дээр хэвлэгдсэн товхимлыг хүлээн авах ёслолыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хурлын танхимд зохион байгуулсан бөгөөд үйл ажиллагаанд  салбарын төлөөлөл 50 орчим хүн оролцож байна.

Энэхүү бодлого нь салбарын төр, хувийн хэвшилд ажиллаж буй ажилтан албан хаагч, малчин, тариаланч, үйлдвэрлэгч эмэгтэй, эрэгтэйчүүдийн ажлын орчин нөхцлийг сайжруулж тэгш боломж бүрдүүлэхэд хувь нэмэр оруулаад зогсохгүй аж ахуйн нэгж байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдийн ялгаатай хэрэгцээнд илүү сайн нийцүүлэхэд туслана гэж холбогдох талууд үзэж байна.

Тус бодлогыг боловсруулахад Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа”техник туслалцааны төслийн хүрээнд дэмжлэг үзүүлэн ажиллажээ.

2018 оны 6 дугаар сарын 22
Улаанбаатар хот, ХХААХҮЯ
Лавлах утас: 95093702