“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО: ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ” ОЛОН УЛСЫН БАГА ХУРЛААС “УЛААНБААТАРЫН ТУНХАГЛАЛ” БАРИМТ БИЧГИЙГ БАТЛАН ГАРГАЛАА

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хороо, Азийн хөгжлийн банк хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго: ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ” олон улсын бага хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүхийн ивээл дор 2018 оны 06 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү олон улсын бага хурал нь “Жендэр ба Хөгжил” хандлагын хүрээнд ололт амжилт, туршлагаа солилцох боломжийг бүрдүүлж, “Эх дэлхийгээ шинэчилье: 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийн жендэрийн тэгш байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагааны талбар үүсгэх зорилготой юм. Хуралд Канад, Япон, БНСУ, АНУ, Австрали зэрэг нийт 5 орны зочин илтгэгчид болон гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын, хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөл, мөн төр, төрийн бус, иргэний нийгэм, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн 400 орчим зочид, төлөөлөгчид оролцлоо.

Хурлын үеэр “Зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих жендэрийн түншлэл, хамтын ажиллагаа”, “Амьдралын чанарыг дээшлүүлэхэд жендэрийн шалгуур үзүүлэлтүүдийг үндэсний болон олон улсын түвшинд ашиглах боломж, арга зам”, “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдлийг бууруулах, хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах чиглэлээр олон улсын түншлэл хамтын ажиллагаа” гэсэн гурван салбар хуралдаан болж, хуралдаанаас гарсан саналуудыг нэгтгэн “Улаанбаатар тунхаглал”-д тусгажээ.

lfIW6B5fg46JU6S.jpgrCAlLQfvZGSOxqu.jpgCXEzYCLYfzwhnWn.jpgOZTTflYT0jeu56p.jpgCLE024ycaSQPxkp.jpgu0cUl7rvhQoArEW.jpgp9TDBOZpnQKGlrQ.jpgE1S85NcOVxYaPFh.jpgtHvbiZ9pWlSfuT4.jpgJHb6D1gpRG9Knr2.jpgamT92D7uwCPvWbl.jpgec6FiYODc3ECooc.jpg5IGG9LVAtTTEYNo.jpgngOKJvFZyWcqSz8.jpgo4oGZtuVQBAInd6.jpgMizukVzAVCmLOov.jpgQZWFMOgjVK6FOzO.jpglLf8iOLZrO6sP41.jpgc9qKp5RFMowuL0J.jpgBAUMdk4slidWo4x.jpgSqflVAzwnTaRaS3.jpgjQomfz4sOATS8m3.jpgC6dtsL4ngu0FGJD.jpgK1ayiW5G3BdzEnY.jpgZ1qM9parOB15cbE.jpgy9FE0oKGg8FkEq0.jpg6M3dWK4qB0g9wzt.jpgIKTlTne3TVIBRzf.jpgWbn7bm2SY3ne1RT.jpg5m0xg4JKmUBS7d5.jpg

 

JhO2mqpQRrRUH0m.jpgW7aB3QB6utPZg3V.jpgpGjZZTtJXwGtXIo.jpg
vAiQRFStW2mxlKA.jpg
lvjM2Oz2Dxs9oAI.jpg
b8AUZURdD56K50x.jpg
lSXyRNtSNFxqWpg.jpg