Жендэрийн хэвшмэл ойлголт, тэгш байдлын талаар мэргэшүүлэх сургалт боллоо

ZqLmvI4lD4Vlbo2.jpg​​​​​​​

Жендэрийн тэгш байдлын талаарх зөв ойлголт мэдлэгийг нийгэмд төлөвшүүлэхэд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд чухал үүрэг оролцоотой.
Иймд, жендэрийн тэгш байдлын талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, хэвшмэл буруу ойлголтыг халахад хувь нэмэр оруулах зорилгоор сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа.

Сургалтад Улаанбаатар хот, Дорноговь, Сэлэнгэ аймгийн сэтгүүлчдийн төлөөлөл оролцсон бөгөөд сургалтаар жендэрийн тухай үндсэн ойлголт, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, жендэрийн хэвшмэл ойлголт, түүний сөрөг нөлөө, жендэрийн мэдрэмжтэй сурвалжилж бичих арга зүй зэрэг агуулгыг судалсан юм.

Сургалтын оролцогч Мэдээллийн “Орхон 21-р зуун төв”-ийн тэргүүн, сэтгүүлч О.Хишигсүрэн сургалтын талаарх сэтгэгдэлээ “Бүх сэтгүүлчид хэвшмэл буруу ойлголтоос ангид жендэрийн мэдрэмжтэй ажиллая. Хүн бүр тэгш эрхтэй.” гэсэн бол Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхмийн багш  Л.Ариун сэтгүүлчдэд хандан жендэр-хүний эрхийн асуудлыг мэдрэмжтэй, мэдлэгтэйгээр мэдээлэхийг уриаллаа.

Сургалт нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” техник туслалцааны төслийн олон нийтийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Зөв ойлголт” кампанит аяны хүрээнд хэрэгжлээ.

Улаанбаатар хот 2018.09.06

nz9ko1CdzctjUMq.jpgmFdAIwhlzWyBpXY.jpg0Qr4GtAiK72eHPi.jpg0BiIMkrC9DSSFkz.jpgEft2KniJXeZQTEv.jpgJO8B5OHML6S6NaY.jpg
3CEGyXLWTt2qtdO.jpg
2NDxwdJqO0v0Nv4.jpg
riQ6hcRvKcBUt0Z.jpg